Шэйрлэх

Саарал гал тогооны шийдлүүд

by
682 үзсэн
.co_.uk_-920x920

Гал тогооны шилдэг шийдлүүдийг хайж байна уу? Саарал гал тогооны өнгө нь гал тогооны дизайн, онцлог, тансаг байдал зэргийг илүү тодотгож өгч байдаг. Өнгөрсөн цаг үеийг эргэн санахад гал тогооны өнгөд төдийлөн ач холбогдол өгч байгаагүй.

Өнөө үед гал тогооны саарал өнгөний шийдлүүд моодонд орж байна. Өнгөний зохицол ялангуяа зөөлөн саарал өнгө нь хөх бараан өнгөөс өөр харагддаг. Саарал өнгөтэй цуг дагалдах өнгийг сонгохдоо өнгөний онолын дагуу сонгоход буруудах зүйл байхгүй. “Өнгөний дугуй картын дагуу дээд эсвэл доод өнгийг сонгож болох ба эсвэл тухайн өнгөний дугуйн эсрэг талын эсрэг өнгийг сонгох боломжтой”. Эсрэг өнгүүд бол эрч хүчийг мэдрүүлдэг бол туслах өнгүүд нь тайвшралыг бий болгож байдаг. Жижиг гал тогоонд цайвар саарал тохиромжтой бөгөөд томоохон талбайтай газруудад илүү зоримог өнгүүд хэрэгтэй.

3-4 өнгөөр ялгахаас илүүтэйгээр 2 тайван өнгийн хослол нь илүү дээр харагддаг. Мөн түүнчлэн илүү хүчтэй ялгарлыг харуулахын тулд зөөлөн болон хүнд өнгийг сонгох нь тохиромжтой. Хэт хүнд өнгө нь өрөөг жижиг харагдуулдаг муу талтай тул өрөөний шал болон ханын өнгөтэй уялдуулж балансыг тохируулах шаардлагатай. Натурал модны элементүүд нь саарал гал тогоог илүү дулаан харагдуулдаг. Байгалийн бор, саарал, шаргал өнгүүдийн хоорондох зохицол илүү байдаг. Саарал өнгө нь төмөр болон тод туслах өнгөтэй зохицдог – жижиг гал тогооны хэрэгсэл, гал тогооны жижиг өндөр сандал гэх мэт.

Доорх гал тогооны дизайн, зурагнуудаас санаа авч гал тогооны өрөөний төлөвлөлт хийхдээ тусгаж хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

         

Categories:
HomeDecor.mn
Close Cookmode
ШИНЭ ЖИЛ, ШИНЭ УУР АМЬСГАЛ
Гоёмсог гэрлийн бүрхүүл гэрт цоо шинэ өнгө төрх, уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Учиран золгож буй шинэ ондоо зориулж дараах бэлэн бүрхүүлнүүдээс сонголтоо хийхийг зөвлөж байна.
X