Энэхүү төсөл нь хадан хясаа бүхий далайн эрэг болон орон нутгийн замын хоорондох нарийн зурвас газарт баригдсан гэдгээрээ онцлогтой. Байшин шилэн ханатай учраас далайг гэр дотроосоо харах боломж бүрдсэн.
“Omar Gandhi Architect” компанийн архитекторууд энэхүү төсөл дээр ажилласан бөгөөд нийт 600 метр квадрат талбайг хамарсан уг төсөл 2015 онд баригдаж дуусчээ. Барилгын захиалагчид нь 3 хүүхэдтэй Торонтогоос ирсэн хос бөгөөд дэлхийд алдартай гольфийн талбайтай бүст байрлах, нарлаг, тайван тус газрыг гэр бүлийн хэрэгцээндээ зориулан худалдан авсан байна.
Далайн эрэг рүү харсан шилэн хананы өмнө гэр бүлээрээ хамт цагаа өнгөрүүлж болохуйц хэсэгтэй. Гал тогоо болон зочны өрөө залгаа байдлаар төлөвлөгдсөн бөгөөд зочны өрөөний ил зуух нь Канадын өвлийн хүйтэн өдрүүдэд халуун дулаан уур амьсгалыг төрүүлнэ.