Studio Puisto нь Финландын хойд хэсэг, хамгийн хүйтэн мужуудын нэг Лапландад байрлах энэхүү гайхалтай зочид буудлын төслийг хэрэгжүүлжээ. Зочид буудлын дизайн 2016 онд гарсан бөгөөд нийт 1,450 м.кв газрыг хамарсан байна.
Нийт 32 байр байх бөгөөд байрууд шавран ханатай, хос хосоороо байхаар төлөвлөгдсөн. Мөн 2 байрыг нэгтгэсэн харьцангуй зай ихтэй сонголт мөн бий бөгөөд, нэг нь мини гал тогоо, нөгөө нь жижиг хөргөгчтэй.
Байгалийн бус гэрэлтүүлгийг аль болох бага байхаар тооцоолсон нь тухайн газар амарч байгаа хүн, байгальтай илүү ойр байж, тухайн нутагт алдартай умардын байгалийн гэрлийг мэдрэх боломжийг бий болгожээ.