Уулын орой дээрх энэхүү байшингийн дизайныг архитекторч Hagy Belzberg болон George Wittman гаргасан байна. 32 акр газрыг хамарсан эдлэн газартай тус байшингаас нь Санта Моника уулын орой болон Малибу-н далайн эрэг зэргийг тольдон харах боломжтой. Байшингийн гол хэсэг болон зочдын байр нь тав тухтай байдлыг дээд зэргээр хангасан. Мөн түүнчлэн хүрээлэн байгаа байгалийн тогтоц, онцлогыг илүү мэдрүүлэхийн тулд давстай усны бассейн, спа зэргийг байгуулсан ба дотор болон гадна байрлах интертаймент хэсэг, том гал тогоо болон хоолны өрөө, хувийн оффис, 20 машины зогсоол зэргийг шийдэж өгсөн байна.
Шэйрлэх