Аялах дуртай, йогаар хичээллэдэг Буддист залуу гэр бүлийн зуны байшингийн дотор засал. Энэхүү байшинг чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх зориулалтаар барин тохижуулсан. Байшинг мод, металл, шил ашиглаж барьсан ба гаднах саравч болон террасыг архитектурын өвөрмөц шийдлээр шийдсэн байна. Дотоод засалд байгалийн болон хиймэл мод, чулуу, зэс, сүлжмэл зэргийг ашигласан байна.