Architectural Resources компанийн “Ой доторх байшин” төсөл нь ASID NYU / CE ба AIA Buffalo Chapter Residential design award байгууллагуудын шагналыг хүртсэн төсөл юм.
Төслийн тухай:
Япон соёлд өдөр тутмын амьдралын хэв маягыг урлагаар илэрхийлэх нь элбэг. Тиймээс ч захиалагч нь орчин үеийн байшиндаа Японы уламжлалт маягийн ванн байрлуулах хүсэлт гаргасан. Харин түүний хүслийг одоо байгаа барилгад хязгааргүй төсөөллөө ашиглан гүйцэтгэх боломжтой. Ой доторх байшин нь Буффало мөрний гол салаануудын нэгэнд байрладаг ба тус байшин нь 1970-аад онд баригдсан байшингийн нэмэлт хэсэг юм. Хамгийн чухал дизайны хэсэг нь мастер унтлагын өрөөг (Куб гэж нэрлэдэг) модон байшинтай холбодог хэсэг юм. Шилэн ханатай хонгил нь өдөр тутмын амьдралын хэв маягаас өөрийгөө чөлөөлөн, оюун бодлоо цэгцлэх боломжийг олгож байна.
Байшин дотор Японы Хиноки усан ванныг суурилуулж өгсөн. Мөн түүнчлэн ванны өрөөний гурван талыг шалнаас тааз хүртэл шилэн ханаар хүрээлж өгсөн. Цасан шуурганаар энэ ваннд хэвтэж байна гэж төсөөлдөө. Ваннд орохоосоо өмнө өрөөний буланд байх уламжлалт жижиг модон сандал дээр сууж модон хөнөгөөр халуун ус өөр дээрээ юүлэх боломжтой. Ваннд орох тэрхүү бэлтгэл нь захиалагчийн хувьд “гайхалтай мэдрэмж, нэгэн төрлийн зан үйл болон бясалгалтай усанд орох үйлдэл” мэт санагдана. Ой доторх байшин нь тайвшралыг авчирах энгийн дизайн болон дахин эрч хүч авах мэт мэдрэмжийг төрүүлдэг. Энэ бол уламжлалыг орчин үеийн аргаар илэрхийлэх илэрхийлэл юм.