Шэйрлэх

“Pluspuu Oy” архитекторын компанийн бүтээсэн, Финландын төв хэсэгт орших орчин үеийн модон байшин

by
480 үзсэн
Modern-Log-Villa-in-Central-Finland-08

Төв Финландын зүрхэнд оршдог энэхүү угсармал модон байшин нь  Pluspuu Oy хэмээх архитекторын компанийн бүтээл бөгөөд өвлийн хүйтэнд -30 хэм хүртэл хүйтэн, зуны улиралд +30 хэм хүртэл халуунд тэсвэртэй байхаар төлөвлөгдсөн байна.

 

Тиймээс 202 мм-ийн зузаантай үйсэн модоор ханыг нь хийсэн бөгөөд модон дүнзүүдийг усарч, орчин үеийн байдлаар булангийн загварыг нь шийдсэн.  Байшинг барихад энэхүү материалыг ашигласнаар олон жилийн турш уламжлагдаж ирсэн тухайн орны уламжлалыг орчин үеийн хэв маягтай хослуулснаас гадна хүрээлэн байгаа орчинтойгоо илүү уусах нөхцлийг бүрдүүлжээ.

 

Модон ханыг шилэн ханатай хослуулснаар дотор болон гаднах орчинг холбож, тав тухтай гэрээсээ байгалийн сайхныг харах боломжтой болсон байна. Үүнээс гадна ойн өнгө гэрэл гэрт саадгүйгээр шууд нэвтрэхээр төлөвлөгджээ.

 

Өвлийн улиралд барилга нь геотермийн дулааныг /газрын гүний дулаан/ халаалтын эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд дулаан шахах худгийг барилгын явцад өрөмдөж гаргасан. Зуны улиралд эсрэгээр нь хүйтэн агаарыг газрын гүнээс гаргаж, гэр доторхыг сэрүүцүүлдэг ажээ.

 

 

Categories:
HomeDecor.mn
Close Cookmode
ШИНЭ ЖИЛ, ШИНЭ УУР АМЬСГАЛ
Гоёмсог гэрлийн бүрхүүл гэрт цоо шинэ өнгө төрх, уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Учиран золгож буй шинэ ондоо зориулж дараах бэлэн бүрхүүлнүүдээс сонголтоо хийхийг зөвлөж байна.
X