Супер модель Карли Клосс загварын тайзан дээр алхаагүй эсвэл Vogue сэтгүүлийн нүүрэнд зориулж зураг авхуулаагүй үедээ охидод зориулсан код бичиж сурах зуны сургалт бүхий охидын академийг амжилттайгаар ажилуулдаг. Тэрээр 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түүний Kode With Klossy хөтөлбөр АНУ-ын 10 мужид байрлах 15 зусланд хэрэгжих болж хүрээгээ тэлжээ. Тиймээс түүнд ажлын оффистой болох шаардлага гарсан гэхэд гайхах зүйлгүй.
Карли Homepolish болон Lulu & Georgia -ийн дизайнар Тина Ричтэй хамтран өөрийн мөрөөдлийн оффисын загварыг гаргасан байна. Дараах зургуудаас Карлигаас дутахгүй загварлаг оффисыг нь үзэж сонирхоно уу.