Бельгийн интерьер дизайны студи болох Pas-Partoe,-ийн загвар зохион бүтээгчид болох Яан, Кети нар хоёулаа хар, цагаан, минималист дизайныг сонирхдог бөгөөд Антверпт дахь гэртээ зөвхөн хар, цагаан өнгийн палетыг ашиглахыг хүссэн байна. Тэд тохижилт хийх зарим ердийн бус аргуудыг ашигласан бөгөөд зарим өрөөний таазыг хараар будсан байхад, зарим өрөөний шал хар модоор хийгдсэн байх жишээтэй. Үр дүн нь үнэхээр гайхалтай.
Үзэсгэлэнтэй плита шал, ариун цэврийн өрөөний угаалтуурын нарийн хийцийг анзаарахгүй байхын аргагүй.