TMZ сайтын мэдээлж байгаагаар Кендалл Женнер Холливудын гэрт нь өнгөрсөн жил 2 удаа хулгай орсны дараа зарахаар шийджээ.
Энэ жилийн 3 сард гэрт нь хулгай орж $200,000 үнэ бүхий үнэт эдлэл алдагдсан бол 2016 онны 11 сард эдлэнд нь танихгүй этгээд нэвтэрч цонхыг нь нүдэн хашгирч байсан байсан байна. Тэрээр хэлэхдээ “Би найз руугаа шууд утасдсан. Айсандаа уйлж байсан. Тэгээд хаалгаар гараад зугтах үед тэр хүн араас хөөсөн. Найзууд маань тэр үед ирж тэр хүнийг зогсоосон бөгөөд цагдаа иртэл хүлээсэн. Маш их айсан” гэжээ. Женнер энэхүү байшинг өнгөрсөн оны 6 сард 6.5 сая ам.доллараар жүжигчин Эмили Блант болон Жон Крансински нараас худалдан авч байсан байна. Одоогоор шинэ эзэн нь байшинг ямар үнээр худалдан авсан нь тодорхойгүй байна.